8o
Улаанбаатар хот
mobile menu

Асемд зориулж 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэй  автобус зээлнэ

2016-04-01 08:46:00

АСЕМ-ийн уулзалтын  үеэр хэрэглэх автобусны захиалгыг БНСУ-ын “Хьюндай” компанид өгчээ. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах  гэрээ хэлэлцээрийг саяхан байгуулсан байна. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд анх 50 автобус авахаар төлөвлөж байсан ч 43-г авахаар болсон байна.  “Хьюндай” компани автобусуудыг туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байгаа ажээ.

АСЕМ-д зориулан авч буй ч  цаашид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-өөр дамжуулан, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах  аж.  Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр дээрх  автобусуудыг өгөхөөр төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Харин ч зөв байна.Ийм хөнгөлттэй зээлээр паркаа шинэчлээд авахад гэмгүй л байхдаа
2016/04/02 103.17.108.42
zailtsgaa
Ed nar duraaraa durgij ard tumen ni urund idegdej duusahiim bn l dee ter heden huniig heden buudaldaa huleegeed avchihna l biz 3 honoh hoorond yun surtei heden ter bum dollar tsatsdag novshnuud ve
2016/04/01 103.17.108.42
Bat uul bathuu nar solongosiin hyandai d uneheer ih oroltsootoi umaa.zub rulitei mashin l boln gj zutguulj uzsen buteegui.odoo abtobusnuud.ene ih abtobusaar ted nariig zuuh umuu haashaa um.za yah be ta nariig ene zun......
2016/04/01 103.17.108.42
irgen
za gaigyiee ta nar 2,3 sariin daraa ene yanzaaraa bna gej bodoj baigaa bol bitgii seryyn zyydeltsgee
2016/04/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment