8o
Улаанбаатар хот
mobile menu

“Аманд орсон шар тосыг” шороотой хутгачихаад одоо шороон дээр бүжиглэх хэрэггүй

2016-04-01 08:34:00

Өчигдөр Төрийн ордонд “Сургамж, сорилт шийдэл” уриан дор “Монголын эдийн засгийн чуулган”-ы  өдөр боллоо. Сүүлийн өдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгээр эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд ч мөн үг хэлж хаалт хийлээ. Энэ үеэр өмнө нь гарч байгаагүй нэгэн үзэгдэл боллоо. Тодруулбал, Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л. Наранбаатар эсэргүүцэл илэрхийлж олныг шуугиуллаа.

Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболд Монголын эдийн засгийн чуулганыг хааж үг хэлэх үеэр Л.Наранбаатар түүн рүү оймс шидэхийг завдаж, "Монголын ард түмнийг ядууруулж өрөнд оруулсан биз дээ. Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор" хэмээн хашгирсан. Түүний энэ үйлдэлийг УИХ-ын дарга З.Энхболдын хамгаалагч нар чирч гаран, тагнуулын байгууллагад өгсөн байна.

 Харин үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй улс энд бас ордог юмаа энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй улсууд зөндөө байдаг юм ш дээ " хэмээн даапаалсан янзтай хэлж харагдана. Хэдийгээр бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч Л.Наранбаатарын энэ үйлдэл танхайрах үйлдэл бөгөөд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй байдаг. Тийм учраас УИХ-ын даргын биед халдахыг завдсан гэдгээрээ энэ үйлдэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг билээ. Тэрбээр хуулиа дээдлэн үргэлжлүүлэн байцаалт өгнө хэмээн жиргэсэн байна.

Л.Наранбаатарын энэ үйлдэлийг З.Энхболд дарга зүгээр нэг сонгуулийн шоу хэмээн индэр дээрээс хэллээ. Өнөөдөр улс орны эдийн засаг ямар байгаа билээ, ард түмэн талхаа таллаж, төмс ногоогоо ширхэглэн худалдан авч байна. Эсэргүүцэл илэрхийлж, гутал шидэхийг завдсан нь Л.Наранбаатар болохоос биш, иргэд энэ улс орны төлөө цусаа гартал тэмцэлдэнэ хэмээж байна. Цаашид сонгууль ойртох тусам энэ мэт үзэгдэл хэрээс хэтэрнэ. Ард түмэн туйлдаа хүрч байна. Өчигдөрийн чуулган дээр эдийн засаг муудсан шалтгааныг эрх баригчидтай холбон тайлбарласан. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Том төслүүдээ эргэлтэнд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан. Улс төр хийдэг нь улс төрөө хий, Эдийн засгаа хөгжүүлэх нь эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд өнөөдөр хүндхэн байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа хүний амнаас “Мөнгө алга байна” гэсэн үг гарч байна. Яг орлоготой аж ахуй нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байна. Одоо бүр тэг дээрээ очоод зогсож байна. Монголд боломж олон олдоод байдаггүй. Өнгөрсөн жилүүдэд ганц олдсон боломж бол түүхий эд, Монголоос гардаг байсан баялагийн үнэ байсан. “Аманд орсон шар тосыг” бид ашиглаж чадаагүй шороотой хутгачихаад одоо тэр шороон дээр бүжиглэх хэрэггүй. Зарим этгээдүүд энэ дээр улс төр хийх гэж бүжиглэж байгаа” гэсэн зүйлийг ярив.  

Үнэндээ л болж өндөрлөсөн Эдийн засгийн чуулган зөвхөн эдийн засгаа хэрхэн сэргээх гэдэг биш, нөгөө л улс төржилт, сонгуулиа ярьсаар өндөрлөв. Иймэрхүү cонин содон үйл явдалаар дүүрэн “Эдийн засгийн чуулган” өндөрлөлөө.

Б.Анхтуяа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Belen uym uguudh Uguhgui bol bid booj uhlee gesen humuus ih olon boljee Uursduu Ursdiinhuu tuluu uy hiij bna gedgee bodmoor
2016/04/02 103.17.108.42
ХаХа
Терийн ендерлегууд халдашгуй бурэн эрхтэй нь унэн. Гэхдээ монголын тер еерее халдашгуй байх естой. Гэтэл наад нехед чинь болохоо байхаараа дураараа гадагшаа гараад явчихдаг нь хууль зерчсен узэгдэл. Наад зах нь Н.Энхбаяр, С Баяр, Сайханбилэг, Баярцогт, Эл
2016/04/02 103.17.108.42
зочин
энэ бол зүгээр хийрхэл,энгийн ёс зүйгүй,бүдүүлэг үйлдэл.ингээд асуудлыг шийдэх үү.
2016/04/02 103.17.108.42
Ss
Nuursen tolgoit Elbegdorj!!Heden humuus l hagartlaa bayajsanaas bish ard tumen ulam yaduursaar!!
2016/04/01 103.17.108.42
ebhvhvjhcb
ene bol odjargal tergvvtei tonuulchdiiin bohir yvuulga ; shorond ni hori naad deeremchdiin bvgs doloogchiiig
2016/04/01 103.17.108.42
Дулдуй нэгэн байж дээ
2016/04/01 103.17.108.42
Энхболд 5 н толгойг аварсан шалгалтын дугнэлтийг хумуус узэх хэрэгтэй
2016/04/01 103.17.108.42
Зочин
УИХ-ын дарга нь чуулганыг хааж байхад танхим хоосон шахам. Төр ажлаа ингэж хийдэг болжээ. Эсвэл чуулганыг үнэлээгүй, эсэргүүцсэний илэрхийлэл юм уу. Харин оймс шидсэнийг бол ойлгож байна. Бухимдлаа ингэж илэрхийлэхээс өөр аргагүй л болж байнаш дээ ард т
2016/04/01 103.17.108.42
Зочин
Ерөнхийлөгч байдлыг бодитой дүгнэж, Засгийн газар ажлаа хийж чадахгүй бол хариуцлага хүлээ гэдэг зөв ш дээ. Хэн хариуцлагын асуудлыг хөндөнө түүнийг улс төрийн шоу, хэрүүл болгож өнгөрөөдөг технологи өнөөгийн УИХ, ЗГ-т зуршил болжээ.
2016/04/01 103.17.108.42
Эмгэн
Нарийн яривал хөрөнгө мөнгө, албан тушаал, газрын баялаг руу шунаж өөрсдөө л хоорондоо зодолдоод байгаа биз дээ. Түүнээс ард түмнийхээ амьдралыг бараг ярьдаггүй гэхэд хилсдэхгүй.Энэ хугацаанд нь хэн нь үйлдвэр, ажилгүйдэл, цалин хөлс тэтгэврийн асуудлыг
2016/04/01 103.17.108.42
хэдхэн жилийн өмнө ТТ-г хөдөлгөх нь 30 биш 60%-ийн рояалти авах ёстой гээд хоолойгоо сөөтөл орилолдож байсан хүмүүс яасан бэ төслийг зогсоогоод сэтгэл нь ханасан болуу
2016/04/01 103.17.108.42
zochin
Ynendee bol urd jilyydiin ediin zasag usulttei baih yed uls turchdiin belen mungu amlaj taraaj ugsunii gor ni odoo garch baina shyy dee
2016/04/01 103.17.108.42
ганаа
Элбэгээ эдийн засгийн форумыг улт төрийн шоу болголоо. Дээр нь өөрийн хүнээр гутлаа, оймсоо шидүүлэв. Тэртэй тэргүй Сайханбилэг тэр 2 арыг нь даах газартай юм чинь. Дампуурсан компанид 5 толгойг өгч чадсангүйдээ шаралхан Баттулгыг дайр ч...
2016/04/01 103.17.108.42
erdet
Ard tumen tuunees ch iluu shanalj degelzej ovolzoj baigaa shuu darga naraa
2016/04/01 103.17.108.42
Zochin
Gutal shideh ch bagadna
2016/04/01 103.17.108.42
бат
5 ТОЛГОЙГ ЛУЙВАРДУУЛАХ ДӨХСӨН ШҮҮ. ОЮУ ТОЛГОЙГ ЯАЛТ Ч ГҮЙ СОНГУУЛИЙН ШОУНДАА ЗАРЧИХСАН ДАА ЭНЭ 2 НАМ.
2016/04/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment