8o
Улаанбаатар хот
mobile menu

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын шүүх хурал гуравдугаар сарын 19-н хүртэл хойшилжээ

2021-03-04 09:00:00

“Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ.

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 09:00 цагт товлосон боловч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.

Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл