8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-01 07:55:00

09:00 цагт  ГХЯ-ны хурлын танхимд залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар хэлэлцэх "Малчны залуу халаа" уулзалт эхэлнэ. 

09:00 цагт Сансрын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа АШУҮИС-ийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ

11: 00 цагт  ХХААЯ-нд хаваржилт, мал төллөлт, тариалалтын бэлтгэл ажлын талаар болон тариаланчдын зээлийн асуудлаар мэдээлэл өгнө

11:30 цагт “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн Банктай "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ"-г байгуулна. 

12:00 цагт  MN-Мэдээллийн төвд “Бэрэн” компаниас гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 

12:00 цагт АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ.

12:00 цагт  Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт Арт Хаус" төвийн үзэсгэлэнгийн танхимд"ӨГӨДЭЙ" мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа болно. Энэхүү зоос нь 10 мянган төгрөгийн нэрэлсэн үнэтэй 925 сорьцтой, өнгөт зурагтай зоос юм.

12:30 цагт  MN-Мэдээллийн төвдЦэргийн госпиталийн эмчийн буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment