8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

2016-04-01 07:35:00

Аргын тооллын 4 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 24, Элдэв тэнгэртэн одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийн дарга БАЯНБИЛЭГ гэгч эмэгтэй гэмт хэргийн улмаас зугтсан УЯНГА гэгч луйварчин бөгс долоогч намыг нь дээрэмдпэж тэгээд өчигдөр буюу 04,18 нд дээд шүүхэд бүргүүлэх гээд өгч гэнэ.Энэ гишүүн авгай хууль мэддэг юм болов
2016/04/19 103.17.108.42