8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр хоногт 3112 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ

2021-02-26 13:40:00

Манай улсад коронавирусын эсрэг вакцинжуулалт эхлээд хоёр хонож байна. Вакцинжуулалтын явцын талаар Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл  мэдээлэл өгөхдөө “Одоогоор 99 улс оронд 218 сая хүнийг коронавирусын эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Энэ нь өдөрт дунджаар 6.14 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг юм. Манай улс коронавирусын эсрэг АстраЗенека вакцинжуулалт эхлээд хоёр хонож байна. Бид эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 3112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 22 хувийг эзэлж байгаа” гэв.

Вакцин хийлгэсний дараа биеийн ерөнхий хариу урвалын шинж тэмдгүүд илэрнэ.

Халуурах

Булчин өвдөх

Толгой өвдөх

Чичрүүдэс хүрэх

Даарах

Бүх бие, үе мөч өвдөх

Ядрах

Хамар битүүрэх

Хэсэг газарт улайх, хавдах зэрэг шинж тэмдэг багтаж байна. Дээрх шинж тэмдгүүд вакцин хийлгэснээс хойш 2-3 хоногт алга болдог. Тухайн шинж тэмдгүүд илүү мэдрэгдэж эхэлбэл иргэд 119 болон вакцин хийлгэсэн харьяа эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой гэсэн мэдээллийг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл