8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар агнахаар тавьсан зургаан торноос 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ

2021-02-26 10:03:08

Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, тус аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй, загасны зургаан ширхэг торыг илрүүлсэн байна.

Торонд Алтайн сугас загас 109, Монгол хадран загас дөрөв буюу нийтдээ 113 ширхэг загас байсныг нууранд нь буцаан тавьсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шууданч
тэгээд хичнээн нь үхсэн байдаг юм бол доо хөөрхий. Монголд гол мөрний амьдрах баталгаа нь цөөхөн хэдэн загаснаасаа шууд шалтгаалдаг, тийм ч болохоор эцэг өвгөдөөсөө үүнийг цээрлэдэг байсан даа
2021/02/26 192.82.66.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment