8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442,303 өрхийг хамруулжээ

2021-02-23 19:11:37

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,  Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил,  авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.  

Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны түрүүнд тэвчээртэйгээр 12 хоногийн хугацаанд хөл хорионд орж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан Нийслэлчүүддээ баярлалаа. Мөн Дүүргийн онцгой комиссынхондоо баярлалаа. Өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан ажилласан бүх төрийн албан хаагчдадаа баярлалаа.  Зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын 15 мянга орчим алба хаагч гурван ээлжээр бэлэн байдалд ажилласан.  Үндсэндээ хангалт зохион байгуулалт хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэйгээр бид ажилласан. 

“Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 8-10-нд нийт 808 байгууллагын 62,646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулсан. 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109,068 хүнийг хамруулаад байна. Үүний 67,003 нь явуулын багаар, 42,065 нь шинжилгээний суурин цэгээр хийгдсэн байна. 

Тодруулбал, нийт хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442,303 өрхийг шинжилгээнд хамруулсан. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийгдлээ.  

Шинжилгээг авах үйл явцад нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7,279 эмч, эмнэлгийн ажилтан, 5,849 бусад албан хаагч, нийт 13,128 албан хаагч ажилласан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа, төрийн албан хаагчдыг халдвар илрүүлэх шинжилгээ ажиллагааны хүрээнд нийт 504 мянган иргэнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна”  гэлээ.  

Харин энэхүү  шинжилгээг зохион байгуулсны дүнд ард иргэдийн дунд байсан 126 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна.  Мөн коронавирусийн халдварын 33 голомтыг  илрүүлжээ. 

ӨНӨӨДРӨӨС ДҮҮРЭГ БҮРД 2-3  ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ АЖИЛЛАНА

Түүнчлэн  өнөөдрөөс  эхлэн дүүрэг бүрд  2-3 цэг байгуулж,  коронавирусийн шинжилгээ авна. Үүнд: 

Шинжилгээний төвүүдийн  байршил:  

Баянгол:

  • 20-р сургууль
  • 13-р сургууль

Баянзүрх: 

  • 69-р сургууль /Шавь цогцолбор/ 
  • 48-р сургууль 
  • 84-р сургууль 

Сонгинохайрхан: 

  • 62-р сургууль
  • 36-р сургууль
  • 67-р сургууль

Сүхбаатар:

  • 3-р сургууль
  • 58-р сургууль

Хан-Уул: 

  • 18-р сургууль
  • 34-р сургууль

Чингэлтэй: 

  • 39-р сургууль
  • 50-р сургууль

Багануур:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

  • Амбулаторийн хуучин байр

Багахангай:

  • -Эрүүл мэндийн төв зэрэг  цэгүүдэд  зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн шинжилгээ өгөх  боломжтой юм.  Тэгэхдэ иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.  

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” дүүргүүдэд хийгдсэн байдлаар нь хэлбэл:  

Сонгинохайрхан: 86,540

Баянгол: 67,645

Чингэлтэй 42,023

Сүхбаатар: 41,103

Хан-Уул: 69,093

Баянзүрх 117,836

Налайх: 10,013

Багануур: 6,831

Багахангай 1,219 өрхийг хамруулжээ. 

Харин өнөөдрөөс нийслэлд  хатуу хөл  хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь  хэвийн  ажиллаж эхэлсэн.  Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан,  аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөх нийтлэг  журам, түр журмыг мөрдөж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга хэллээ. Мөн цаашид Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорио  тогтоохгүй гэсэн  байр суурьтай байгаагаа Хотын дарга хэллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл