8o
Улаанбаатар хот
mobile menu

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэмэлт бүртгэл эхэллээ

2016-03-31 16:57:00

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлгийн ангилалаар хувааж бүртгэсэн. Өнөөдөр бүртгэлийн сүүлийн өдөр бөгөөд өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлэх юм. Харин 3-р сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэнэ. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар 3-р сарын 21-30-ний өдрүүдэд нийт 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл