8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

2021-02-23 10:58:24

Улсын хэмжээнд 02 дугаар  сарын 11-23 буюу хол хорионы 13 хоногийн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурчээ. Тохиолдсон аюулт, үзэгдлийн 2 нь биологийн гаралтай, 61  нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment