8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдааны хөнгөлөлтийн “GSP+” системийг ашиглан Европын зах зээлд Монголын экспортыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана

2021-02-23 10:51:35

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг өчигдөг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин бэхжиж буйд сэтгэл өндөр буйгаа талууд илэрхийлж, Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн “GSP+” системийг үр дүнтэй ашиглах замаар Европын зах зээлд монголын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Элчин сайд Т.Христеа Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй түнш болохыг онцоллоо. Тэрбээр Монгол Улсад Европын хөрөнгө оруулалтыг татахад хөрөнгө оруулалтын тогтвортой таатай эрхзүйн орчин чухал болохыг тэмдэглээд энэ чиглэлээр туршлага хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Талууд Европын Холбооноос манай улсад 2021-2027 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилттой уялдуулах талаар санал солилцов.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл