8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгаас Улаанбаатар руу нэвтрэх иргэд аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авна

2021-02-22 11:00:58

Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны  гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна. Нийслэлд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусч,  дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно.

Мөн батлагдсан тохиолдлуудын хавьтлыг олж тогтоон тусгаарлан тандах ажлууд хийх юм. Иймд халдварын голомттой нийслэлээс ногоон бүсийн аймаг, орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээхийг түр хойшлуулахаар шийдвэрлээд байна.

Харин орон нутгаас Улаанбаатар руу ирэх иргэд аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч, зөвшөөрсөн тохиолдол ПСР шинжилгээ өгөөд Улаанбаатар руу нэвтрэх боломжтой 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл