8o
Улаанбаатар хот
mobile menu

"Х-ТҮЦ" продакшны жүжигчид дэлгүүрээс зээл авсан иргэдийн өрийг тэглэжээ

2021-02-22 09:23:25

“Х-ТҮЦ" продакшны жүжигчид Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүрээс зээл авсан бүх иргэдийн өрийг тэглэжээ.

Тодруулбал тус продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар "Өрийн дэвтэр" влог хөтлөн явуулдаг. Тэд хоёрдугаар сарын 10-ний ээлжит дугаараар Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах “Гурван-Эрдэнэ" гэх дэлгүүрийн өрийн дэвтрийг худалдан авч улмаар тухайн дэвтэрт бичигдсэн бүх айлын өрийг тэглэж өгсөн байна.

Нийт 2 сая 800 орчим мянган төгрөгийн зээл өрийн дэвтэрт бичигдсэн. Зарим иргэний зээл 500 мянган төгрөг хүрсэн байсныг жүжигчид сонирхуулав. Зээл нь төлөгдсөнийг дэлгүүрт ирээд мэдсэн зарим иргэн талархсан сэтгэгдлээ цахим хуудсаар илэрхийлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл