8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинжилгээ авч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

2021-02-19 11:34:55

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв.

Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтлийн бодисоор бүрэн хангаж, хувцас, хэрэгслээ зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхэд үргэлжлүүлэн хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
1. Хаалга тогшиж шинжилгээ авна. Гэтэл өөрсдөө гарч очиж өгч бсан бн. Энэ мэдээллээ өгөөгүй. 2. Шинжилгээ авч байгаа автобус 17.00 цаг гэхэд явсан 3. 45 цаг өнгөрөөд байхад шинж-ний дүн гарахгүй бн
2021/02/20 64.119.24.169
  • Recent
  • Most Read
  • Most Comment