8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь халжээ

2021-02-17 10:30:31

ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд ажлын байрандаа архидан согтуурч, маргалдсаны улмаас хоорондоо зодолдсон хэрэг гарчээ. 

Тодруулбал энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд болох дэд захирал Н.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль, эрсдэл өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр нар архидан согтуурч,  зодолдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Тэгвэл салбарын сайд З.Мэндсайхан өнөөдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас халах шийдвэр гаргалаа.



No photo description available.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment