8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Булганыг хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан нь тогтоогджээ

2015-11-24 08:39:00

Ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг цагдан хорьсон талаархи мэдээллийг цаг тухайд хүргэсээр байгаа билээ. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан, саатуулсан талаар нууцалж байгаа бөгөөд “маш нууц” ангилалд хамаарч байгаа талаар эх сурвалж мэдэгдсэн юм. Тэгвэл түүнийг хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ мэдээлэл үнэн бололтой. Учир нь ЭЦГ-аас хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан. Тэдний дотор дөрвөн эмэгтэй байсан бөгөөд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул гэгч байгаа бөгөөд Б.Мөнхзул гэгч нь Д.Булгантай холбоотой байж магадгүй байгаа аж. Ямартай ч эл хэргийн учиг тун удахгүй тайлагдах биз ээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment