8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний талон авдаг иргэдийн 30 гаруй хувь нь автомашинтай, 4.4 хувь нь малтай байжээ

2021-02-03 10:38:00

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор уулзалтыг зохион байгуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд  анхаарч ажиллахыг сануулсан байна. 

Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг УИХ-ын дарга онцолжээ. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдсан байна.

Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийжээ. Тэрээр "Одоогийн статистикийн үйл ажиллагаа нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлэээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай. Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллүүдийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсалтай
УИХ ын дарга хүнсний талон хаашаа өгөгдөж байгааг мэдлээ, одоо арга хэмжээ авахгүй, дуугүй байх юм уу? ЖИНХЭНЭ очих ёстой хүндээ очоогүй хүнсний талоны асуудлаа шийдээч.
2021/02/05 192.82.71.150
zochin
yu ch unegui oldoj baigaa gesen zaliotai shunag l zan baihgui yu. Yag heregtei huntei egchiye gesen setgel zurkh baihgui. Mongol hunii setgelee iim baihad mongol uls hugihguiee.
2021/02/04 173.176.63.13
Ganaa
Яг адуу хүмүүсээ олоод өгөхгүй, мэдээлэлд ойр гэдгээрээ завшиж байна шүү дээ, шударга бус байна. Хороодын ажилтан нар бараг өөрийн талын ах дүүс хамаатандаа өгсөн байлгүүдээ. НӨАТын сугалаан шиг. Шалг
2021/02/03 66.181.161.10
Иргэн
МАНгаруудын эдийн засгийг сүйрүүлэх амлалтын гай
2021/02/03 59.153.115.102
Hud2
Hud2
2021/02/03 203.23.49.89
харамсалтай
Хүнс хэрэгтэй хүндээ очихгүй байгаа даа Хорооны ажилтан нар хүнсны талон дээр ажиллаж байна даа
2021/02/03 66.181.177.220
  • Recent
  • Most Read
  • Most Comment