
Өчигдөр Оюутолгойн уурхайн ажилтан 45 настай эрэгтэй өөрийгөө боомилон егүүтгэсэн байдалтай олджээ. Хэргийн газарт үзлэг хийхэд талийгаач гэрээслэл бичиж үлдээсэн байсан аж. Өмнө нь нэгдүгээр сарын 19-ний өдөр 42 настай эрэгтэй амралтын байрандаа учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдсэн юм



