8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймгийн удирдлагууд ичиг ичиг

2016-03-31 11:42:00

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ. Зовж зүдэрсэн ард түмнийхээ төлөө гараа хумхиж суулгүй, зовлогоо зулгаан байж хэдэн өдөр дарааллан хандивын тоглолт зохион байгуулсан гавьяатууд маань чухам ингэж л суух гэж хамаг сэтгэлээ малчин түмэндээ зориулая гэж уриалаагүй шүү дээ. Тэд хий дэмий ярьж, хийрхэх дуртай улс төрчидөөс илүү хаврын хавсраганд хатуухан нөхцөлд аж төрөн байгаа малчдадаа л туслах гэсэн. Гэтэл Засгийн нэрийг барьсан Засаг дарга нэртэй сэтэртэнгүүд дундаас нь завшиж, халуун сэтгэл рүү нь хүйтэн ус цацчихлаа. Ямар увайгүй, ичиж үхмээр үйлдлийг Увс аймгийн удирдлагууд хийчих нь энэ вэ!!!

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар малчдад туслах хандивын тоглолт зохион байгуулж, "Илгээлтийн эзэн" тусламжийн аян өрнүүлсэн билээ. Тэд тоглолтын ашгаас олсон мөнгөөрөө өвс тэжээл худалдан авч, ОБЕГ хүлээлгэн өгсөн юм. Харин тус газраас зудтай байгаа аймаг сумад руу хувиарлах ажлыг зохион байгуулж байгаа. Гэтэл Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ынхан хандивын уг өвсийг худалдан борлуулж, нэлээдгүй ашиг олсон бололтой. Тодруулбал ачаатай өвс очсон даруй Улаангом сумын ЗДТГ-ынхан нэг боодол өвсийг гурван мянгаар, тэжээлийг зургаан мянган төгрөгөөр зарсан тухай мэдээлэл гавьяатын чихэнд хүрчээ. Увс аймагт хувиарлагдсан өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулах ёстой байсан ч зусарч удирдлагууд иргэдээ гэсэн иргэнийхээ сэтгэлийг бодолцолгүй зарж үрчихээд хэнэг ч үгүй “Тээвэрлэлтийнхээ мөнгийг гаргасан төдий” хэмээн пээдийх эрх тэдэнд бий гэж үү.

Хамгийн харамсалтай нь Увс аймгийн удирдлагуудад тэвдэж яваа иргэдийнхээ амьдралаас илүү тээвэрлэлтийн зардал чухал аж. Мөнгө цагаан, нүд улаан гэдэг. Хандивын өвсийг харалган сэтгэлээр худалдсан Увс аймгийн удирдлагууд хар мөртэй хүмүүс бололтой. АТГ-т нэг бус удаа шалгагдаж байжээ. Тодуулбал өнгөрсөн 2014 оны шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 371 875 /гурван зуун далан нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргасан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “төсвийн болон ... хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон аж. Мөн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдах ёстойг ч мөн зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед тэрбээр сум хөгжүүлэх сангийн данснаас 2014.11.26-ны өдөр 127. 500 төгрөгийг урамшуулал утгатайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байсныг АТГ-аас олж тогтоожээ.

Харин үүний өмнө Газрын маргаан, тусгай зөвшөөрлийн тухай хэрэгт холбогдуулан нэр бүхий иргэд түүнийг шүүхэд өгсөн ч Увс аймгийн шүүхээс түүнд холбогдох хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчдийг давж заалдах эрхгүй гэсэн шийдвэр гаргаж байсан юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
halahuud
tanai uvsiihan iim l judaggui novshuud shuu dee!!
2016/04/01 103.17.108.42
zochin
shorond n hataa
2016/04/01 103.17.108.42
Tiim malnaas dor malnuudiig songodog Uvsiinhan uursduu bas teneg l bgaa bhgui uy.
2016/04/01 103.17.108.42
iimerhuu cadahaa medehgui luivarchdiig zailuulaach ,luivardsan mingiin calingaas avaad zailuul tonilgo ????
2016/04/01 103.17.108.42
Эмгэн
Увсын удирдлагуудын хүйтэн хөндий, мөнгө л харагдвал халааслах сэтгэхүйтэй ийм л эрхмүүд удирдаж бна гэхээр бид хэндээ итгэх вэ? Газар нутгаа худалдахаас ч буцахгүй зүрхтнүүд ажиллаж байгааг даруй өөрчлөх л хэрэгтэй.
2016/03/31 103.17.108.42
zochin
Sukhbaatar aimgiin Bayandelgert tuslamjiin neg boodol uvsiig 5000 t oor malchdad zarsan b.san. ZD n uuniigee teevriin zardal n gej b.san. Tcagaandaa garsan luivarchid...
2016/03/31 103.17.108.42
zochin
Sukhbaatar aimgiin Bayandelgert tuslamjiin neg boodol uvsiig 5000 t oor malchdad zarsan b.san. ZD n uuniigee teevriin zardal n gej b.san. Tcagaandaa garsan luivarchid...
2016/03/31 103.17.108.42
UVS- iihan yag mun duuu, ichig chig ichig, nuvshnuud
2016/03/31 103.17.108.42
bas tiim baij bolohgui shdee saihan setgel gargan ywuulj bga demjleg tuslamjiig n hureh ystoi hund n hurgeh n zow shdee ichig ichig ymaaa
2016/03/31 103.17.108.42