8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

2016-03-31 11:35:00

Өнөөдөр хэд хэдэн байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх учраас цахилгаан таслахаар болжээ. Тодруулбал, өглөөнөөс эхлэн 20.00 цаг хүртэл хоёр дүүргийн зарим газруудад хязгаарлалт явагдах аж. 

Сүхбаатар дүүрэг
09:00-20:00 цагт: Дашчойнхор, Яргайт, Хандгайт чиглэлд
10:30-17:30 цагт: 19-р хороо Санзай, Баянбулаг зуслан, Голомт хотхон болон ойр орчимд,

Сонгинохайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 24-р хороо Зээлийн 1-5, 7-16, 17-23-р гудамж, Зээлийн задгай орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл