8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослоор 4 хүн амиа алджээ

2021-01-25 14:35:50

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 396 дуудлага мэдээлэл иржээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Чаргатай гулгаж байгаад автомашин мөргөгдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Тодруулбал, 2021.01.21-ний өдрийн 21.00 цагт Увс аймаг, Өмнөговь сум 1-р баг “Намирын Түнг” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ шороон замд Mustang-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 29 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон.

2021.01.23-ны 16.15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй А, 20 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.

2021.01.23-ны  өдөр 19.50 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэмандал сум Идэр-Улаан баг “Донж” гэх газар /сумын төвөөс урагш 60 км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй  Л-н амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 108 жолооч илрүүлсний 59 нийслэлд, 49 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иргэн та мотоциклтой хөдөлгөөнд оролцохоор бол техникийн бүрэн бүтэн байдал, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулах оролцох, хамгаалалтын малгай хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл