8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар 590 иргэн тусгай үүргийн нислэгээр эх орондоо иржээ

2021-01-25 09:00:00

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21,716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 буюу нийт 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгуулжээ.

Харин он гарсаар нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр 590 иргэнээ татан аваад байна.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 29 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 32 нь эрүүл мэндийн шалтгаантай, 6 нь өндөр настан, 8 нь жирэмсэн, 59 нь саатуулах байранд байсан, 232 нь энхийг сахиулагч, 224 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл