8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна

2021-01-22 13:00:00

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.

Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал, сүүлийн үед фейсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250.000-300.000, ачаа, тээшийг овор хэмжээнээс харгалзан 50.000-100.000 төгрөгөөр тооцон иргэдэд үйлчилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл