8o
Улаанбаатар хот
mobile menu

Самар яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олов

2021-01-22 10:46:55

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ 01.21-ний өдрийн 12:00 цагийн орчим нэг иргэн самар түүхээр яваад сураггүй болжээ.

Иргэнийг эрэн хайх тухай дуудлага 2020.01.21-ний өдрийн 22:16 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 03:05 цагт отоглож байсан газраас баруун хойд зүгт 10 км-т “Тун цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
самарчин
Энэ амьдрал шүү дээ.Хэдэн төг олох гэж яваа эрхүн.Даан ч онцгой дуудаж бөөн ажил болдог нь илүүц .
2021/01/23 64.119.20.3