8o
Улаанбаатар хот
mobile menu

17 настай охин таван давхрын тагтнаас унаж бэртжээ

2021-01-21 10:54:52

Нийслэлийн Налайх дүүрэгт 17 настай охин таван давхрын тагтнаас унаж бэртжээ.Тодруулбал, Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нисэх”-ийн байр есөн давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын тагтаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 20:35 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ.  

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нэг км зам туулан 20:37 цагт очиход тус байрны иргэн 17 настай, эмэгтэй М унаж гэмтсэн байсан тул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл