8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2021-01-21 10:26:24

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна.

Өнөөдрийн цаг агаарын төлөв

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус байна.

Цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл