8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхдалай: Эгчийг маань ХӨСҮТ-ийн гаднах аваарын шатаар 4 давхар руу өгсүүлж гаргасан

2021-01-20 18:26:00

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний олон эрхийг зөрчсөнийг иргэд эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тайван жагсаж байна. Мөн нярайлсан эмэгтэйн дүү Б.Энхдалай олон нийтийн сүлжээнд хандан мэдээлэл өгсөн байна. 

Тэрбээр “Манай гэр бүлийнхний гомдож байгаа зүйл бол эгчийг маань эмнэлэгт өмсөж байсан нимгэн оймс углааш, дан өмд, халаадтай нь гадаа гаргасан явдал юм. Эмнэлгийн гаднаас ХӨСҮТ-ийн машинд  суулгасан дүрс бичлэгийг хүмүүс үзсэн байх. Үүгээр зогсохгүй ХӨСҮТ-д хүргээд гадна ослын шатаар 4 давхар хүртэл өгсүүлж алхуулаад эмнэлэгт оруулсан байгаа юм. Үүнийг эгч маань надад утсаар хэлсэн.Манай гэр бүлийн зүгээс сайд, дарга нарыг огцор гэж шаардахгүй. Алдаагаа яаралтай зас, ахиж битгий ийм алдаа гаргаач ээ гэж хүсмээр байна. Бас эгч гам алдаснаас болоод цаашид эрүүүл мэндийн эрсдэл тулгарах вий гэхээс айж байна. Улс тодорхой хугацаанд эрүүл мэндийг нь хянах ёстой. Үүний төлөө тэмцэнэ" гэлээ.

Хохирогч эмэгтэйн дүүгийн бичлэгийг бүрэн эхээр нь үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment