Иргэд төв талбайд жагсаж, УОК-ыг огцрохыг шаардан эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд гадаадад гацаасан иргэдээ татан авахад хойрго хандсан, амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан, УОК цар тахлын нөхцөл байдлын үед хангалтгүй ажиллаж байна хэмээн үзэж байгаа юм. Мөн Монголын Эмэгтэйчүүдийн холбоо тус жагсаалд оролцож, хүний эрх зөрчсөн асуудлаар анхаарч ажиллахыг УОК болон холбогдох байгууллагуудаас шаардаж шаардлага хүргүүллээ.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.