8o
Улаанбаатар хот
mobile menu

Асаалттай орхисон автомашиныг хулгайлсан хэрэг Баянхонгор, Хэнтий аймагт гарчээ

2021-01-20 11:30:00

Асаалттай орхисон автомашин хулгайлсан хэрэг гарчээ.Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн У-гийн эзэмшлийн Тоёота "Приус" автомашин, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт иргэн Х мөн адил загварын автомашинаа асаалттай орхисны улмаас хулгайд алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Одоогоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрууд мөрдөн шалгах ажиллагааг тус тус явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл