8o
Улаанбаатар хот
mobile menu

VI бичил хорооллын 19 дүгээр байрны оршин суугчид, СӨХ-ны ажилчид зэрэг 450 хүнийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулжээ

2021-01-20 11:00:00

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, зургаадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны оршин суугчдаас коронавирусийн халдвар батлагдсан.

Иймд Баянгол дүүргийн явуулын баг тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид, СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууссан талаар Баянгол дүүргийн шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл