8o
Улаанбаатар хот
mobile menu

Я.Содбаатар: Амаржсан эхийг тээвэрлэхдээ хүнлэг бус харьцсанд тухайн эмэгтэй болон ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

2021-01-20 09:31:00

Нийслэлийн Өргөө амаржих газарт өчигдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн үйл явдал болсон. Амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэх явцыг Ийгл телевиз шууд дамжуулан үзүүлсэн юм. Гэтэл тус эхийг гадуур хувцас  өмсүүлээгүй, халаад, углааштай нь яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Энэ талаар УОК-ын тэргүүн, Шадар сайд Я.Содбаатар "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна.

Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж, ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар, хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Aab
Ontsgoi nuhtsol iin ued uuchlal guih n olshirood bgaa n ajlas hiij chadahgui bna l gesen ug
2021/01/20 202.126.89.183
Zochin
Gadaadad baigaaa mongolchuuddaaa ta nar yamar mui hai hunleg bus hartsaj baigaaa bileee dee
2021/01/20 173.176.63.13
Иргэн
Ийм новшийн юм гарах болгонд хариуцлагыг нь шуурхай тооцоод яв л даа. Дарга , захиралууд албан тушаалдаа аминаасаа илүү хайртай тул сургамж аваад хариуцсан ажлаа хийх байлгүй дээ.
2021/01/20 139.5.217.180
Mgl
You should be on your knees.
2021/01/20 64.119.21.12