8o
Улаанбаатар хот
mobile menu

2020-2021 оны хичээлийн жилд 275 сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж, 317,978 суралцагч хамрагдаж байна

2021-01-19 12:42:40

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалт Хангарди ордонд боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг нийслэлийн боловсролын салбарын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийв. 

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127, нийт 275 сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд  317,978  суралцагч хамрагдаж, 20,943  багш, ажилтан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Засаг даргын орлогч Н.Баярчимэг мөн Боловсролын Ерөнхий хуулийн төсөлд нийслэлийн зүгээс оруулах саналаа мөн танилцуулав.  

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн,  БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment