8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд 8354 хүн "ковид-19" халдварын шинжилгээнд хамрагджээ

2021-01-18 12:34:13

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 8354 хүн хамрагдсан байна.

Ажилласан шинжилгээний төв 24, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 5 багт нийт 348 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 550.055 хүнийг шинжилгээнд хамруулснаас 477.886 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 699, ойрын хавьтал 3443, дам хавьтал 21.749 хүн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment