8o
Улаанбаатар хот
mobile menu

Ханх сумын нутагт өнөөдөр гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт болжээ

2021-01-18 10:21:18

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газарт нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Тус сумын Ходон багийн Нуурт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, нэгдүгээр сарын 18-ны 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болжээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
Еерсдее аятайхан байл даа. Байгал та нарт дургуйгээ гаргаж байна шуу дээ. Хевсгелийн бее нар газрын дургуйг их хургэж дээ..
2021/01/18 124.158.64.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment