8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нуурын мөсөнд ихээр цууралт үүсээд байна

2021-01-15 10:00:00

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийжээ. 

1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийсэн байна.

Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна.

2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна.

3. Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүр лүү их хэмжээний мөс түрэгдсэн байна.

Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна гэж Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Bat capitaniig dalai ni ingej udej bna daa aimagt irsen yriltslaga egch baikhiig kharj bsn iim khurdan burkhanii orond ybchikhsan um uu estoi mongoldoo gants capitan bs
2021/01/15 192.82.72.206