8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэр бүхий хоёр компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх олгожээ

2021-01-15 10:00:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит нэгдүгээр буюу 2021 оны анхны хуралдаан  боллоо.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 22 асуудал яригдсанаас цаг үеийн хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тухайлбал,

  • "МИК ОССК" ХХК-ийн үүсгэн байгуулсан "МИК актив-25" ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэх
  •  "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн нэгж хувьцааг 10 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах,
  • "Пантер мидланд аудит" ХХК-д үнэт цаасны зах зээлд аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэжээ. 

Тусгай зөвшөөрөл олгосон нь:

  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд дөрвөн компанид,
  • “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 2 компани, 2 хуулийн этгээдэд,
  • Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгжид олгохоор болжээ. 

Харин нэг компанийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн аж. 

Түүнчлэн дөрвөн хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар нэр бүхий хоёр компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл