8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажлыг хийж байна гэв

2021-01-14 10:29:36

Улсын ерөнхий прокурорын газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан гэдгийг мэдэгдсэн юм. Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн байна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааг танилцуулах үеэр шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Үүнд Ерөнхий сайд асан С.Баяраас 3сая 567 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хураах, түүнтэй хамтран хэрэг үйлдсэн Т.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас хөрөнгө татах үйл ажиллагаа олон улсын гэрээ, конвенцийн дагуу татан авах ажил хийж байгаа аж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
.
bitgiin inej barin tavin hudlaa yarildaa. Shuukhiin shiidver garlee gehed ene n bieldeg n yu l bol. Prokuror n hurtel ingeed poprood baikhiin
2021/01/14 202.131.225.197
.
ANU tegeed l hunii ner deer baigaa baishing huraaj avaad l Mongolyn zasgiin gazart huleelgej ogood l.... Ter uslad chin huviin omchiig manaikh shig ingej durtai neg n huraaj avdaggui yumaa.
2021/01/14 202.131.225.197
.
ailgall ulsyn daisan
2021/01/14 109.201.143.107