8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Дэмбэрэл: Өнөөдрийн газар хөдлөлт аюултай түвшинд хүрээгүй тул дуут дохиолол ажиллаагүй

2021-01-12 15:40:00

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. Мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн албаны хүн мэдээлэл өгөв. 

Хэвлэлийн хурлын үеэр Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991  онд болсон. Хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем манай улсад бий. УБ-ын эргэн тойронд 3 голомт бий. Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс, Булган, Сэлэнгийн Бүтээлийн нурууны голомтууд тус тус бий. Эдгээрт томоохон хэмжээний газар хөдлөлт болбол дуут дохиоллын систем өөрөө ажилладаг. Бид энэ системийн горимыг МХЕГ-тай хамтран шалгахад хэвийн ажиллаж байсан. Харин өнөөдөр яагаад дуугараагүй вэ гэвэл улаан, ногоон, шар түвшинд буюу аюултай түвшинд хүрээгүй гэсэн үг юм" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл