8o
Улаанбаатар хот
mobile menu

Хот тохижилтын ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2021-01-10 14:52:29

Нийслэлийн хот тохижилтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 08-ны оройн 20:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 111 гудамж, нийт 186.1 км авто зам болон явган замын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах, нийтийн бие засах газрын үйлчилгээнд нийт 587 хүн ажиллав.

Мөн дээрх ажилд зам цэвэрлэгээний 16, хог тээврийн найман, үйлчилгээний 13 машин, бичил техник 15, долоон механизм, нийт 64тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Хуваарьт замаараа 12 тонн бодис болон гурван тонн давс цацаж ажиллаа. Өнөөдрийн байдлаар 1993 тонн бодис, 352 тонн давсны үлдэгдэлтэй байна. Одоогоор Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment