8o
Улаанбаатар хот
mobile menu

Загас агнавал торгоно

2016-03-30 16:42:00

Ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон. Учир нь энэ үе бол загасны үржлийн үе юм. Тиймээс энэ үеэр загас агнавал торгох юм байна.

Дархадын цагаан загас, Буйр нуурын загас, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл агнахыг хориглох тухай "амьтны тухай хууль"-д заасан байдаг.

Тус хуулийг зөрчиж, загас барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Зурагтаар нэг тарган нөхөр загас барих хэрэгтэй гээд л аахилаад байгааг болиулаачээ
2016/03/30 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment