8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ руу энэ сарын 15-нд нэг удаагийн тусгай нислэг үйлдэнэ

2021-01-08 10:43:54

БНСУ руу энэ сарын 15-нд нэг удаагийн тусгай нислэг хийхээр болжээ. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабаас өчигдөр 17.00 цагт шуурхай мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, "Бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү нислэгээр 11 дүгээр сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна. Нутаг буцах 6 787 иргэн гадаадад байгаагаас БНСУ-д 4000 гаруй ньбайгаа. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд ЭСЯ-нд ихээр ирж байгаа нь тус улсад мөрдөж буй хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл