8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймгийн нутагт замдаа эвдрээд зогссон автомашиныг тоносон этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна

2021-01-04 15:38:44

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд автомашин тоносон этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр иргэн Б цагаан өнгийн "Приус" маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт сум руу явах замд эвдэрч явах боломжгүй болоод Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Хурхын бургас” гэх газарт үлдээгээд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр машинаа авахаар очиход эд ангиудыг нь тоносон хэрэг гарчээ.

Уг хэрэгт Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй, Б гэгч нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хадам ах болох 38 настай М-ийн хамт 20:00 цагийн орчимд замд таарсан цагаан өнгийн приус маркийн автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумлятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч, гэртээ хадгалж байсан нь тогтоогджээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл