8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврээр 11090 зорчигч үйлчлүүлсэн байна

2021-01-03 22:24:23

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж буй билээ. Өнөөдрийн /2021.01.03/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 438 такси үйлчилгээнд гарсан байна. 

Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 11090 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 634 автобус, 165 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг  хийсэн байна. Төв болон хөдөлгөөнт, суурин байршилд  хяналт шалгалтыг  81 ажилтан гүйцэтгэгч байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 39 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 8361 удаа уншуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл