8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн Алтай суманд түр хязгаарлалт тогтоожээ

2021-01-03 22:08:40

Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч тус суманд очсон тул хоёр, гуравдугаар хавьтагчдыг тогтоох зорилгоор аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 2-ны 14:00 цагаас 5-ны 09:00 цаг хүртэл түр хязгаарлах шийдвэрийг сумын онцгой комиссоос гаргажээ.

Энэ хугацаанд сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мөн хязгаарласан байна. 

Коронавирусийн халдвартай иргэний тус суман дахь хавьтагч нарыг тусгаарлахыг сумын Эрүүл мэндийн төвийн даргад үүрэг болгожээ. 

Мөн сумын төвийн автомашины хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор иргэдэд шатах, тослох материалаар үйлчлэхгүй байхыг тус сумын төвд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад даалгасан байна. 

Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын захирамж: 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл