8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн үйлчилгээнд 634 автобус зорчиж байна

2021-01-02 13:06:25

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.02/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 421 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 12831 зорчигч үйлчлүүлжээ. 

 

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 634 автобус, 61 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг  хийсэн байна. Төв болон хөдөлгөөнт, суурин байршилд  хяналт шалгалтыг  81 ажилтан гүйцэтгэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 54 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 9189 удаа уншуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл