8o
Улаанбаатар хот
mobile menu

БЗД-ийн "Амгалан хотхон"-ы орцны хаалгыг гаднаас нь гагнасан гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020-12-25 11:00:00

"Амгалан хотхон"-ы орцны хаалгыг гаднаас нь гагнасан гэх мэдээллийн талаар Нийслэлийн БЗД-ийн онцгой комиссоос мэдэгдэл хийлээ.

Уг мэдэгдэлд, "Өнөөдөр цахим орчинд цацагдсан "БЗД-ийн "Амгалан хотхон"-ы орцны хаалгыг гаднаас нь гагнажээ" гэх мэдээлэл ХУДАЛ болохыг мэдэгдэж, залруулга хийж байна.

Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг тодруулахад "Орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй" гэдэг мэдээллийг өглөө.

Коронавирусийн цар тахлын онцгой нөхцөлд ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ олон нийтийн сүлжээнд түгээж, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхгүй байхыг хүсье" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment