8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын хатуу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа

2020-12-22 11:00:00

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээ бий. Энэ нь иргэд та бүгд хөл хорионы дэглэмээ маш сайн барьж байгаагийн үр дүн. Гэхдээ энэ тоо 28 хоног явж байж , тархалт зогслоо гэж үзнэ. Тиймээс 28 хоног 0 гэсэн тоог сонсохын төлөө хичээх хэрэгтэй байна. Мэдээж шинэ тохиолдол нэмэгдэхгүй байна хариуцлагаа алдаж болохгүй. Сүхбаатар, Алтанбулаг сумдад хөл хорионы хатуу дэглэм үргэлжилж байна. 

Нууц үе гэдэг асуудал бий. Тиймээс Алтанбулаг, Сүхбаатар сумыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэргээ бууруулахгүй байхаар шийдлээ. Тиймээс энэ хоногуудад маш хариуцлагатай байх шаардлагатай" гэлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл