8o
Улаанбаатар хот
mobile menu

Өршөөлөөр суллагдсан этгээд элчин сайдын яамруу нэвтэрч хулгай хийсэн байжээ

2015-11-24 08:10:00

Энэ сарын 19-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Монгол Улс дахь элчин сайдын яаманд хулгай орсон тухай манай сайт мэдээлсэн билээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг тус яаманд ахуйн чанартай, орон байрны хулгай орсон бөгөөд яамнаас 49 инчийн дэлгэцтэй гэрийн театр, өсгөгч, CD тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байсан. Тэгвэл гэмт этгээдийг баривчилжээ. Сэжигтэн этгээд нь Өршөөлийн тухай хуулиар суллагдсан нэгэн байсан бөгөөд тэрбээр суллагдсаныхаа маргааш нь буюу энэ сарын 8-9-нд шилжих шөнөөс эхлэн хулгай хийж эхэлсэн гэнэ. Улмаар 09-ны өдөр Элчин сайдын яамруу нэвтэрч хулгай хийсэн гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment