8o
Улаанбаатар хот
mobile menu

Ээлжит бус чуулганыг маргааш нээнэ

2016-03-29 17:33:00

УИХ-ын ээлжит бус чуулган өнөө өглөө 09.00 цаг эхлэхээр байсан ч хойшилсоор өнөөдрийг дуусгалаа. Учир нь чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч эл асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэлтэй ч жагсаал цуглаан хүртэл хийсэн юм.  Үүнтэй зэрэгцээд УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж цөмийн хаягдлын тухай асуудлыг хэлэлцүүлнэ гэжээ. Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байхад учир зүггүй яарч цөмийн хаягдлын асуудал хэлэлцэх гээд байна вэ. Үүнд хамаг асуудал байна гэж үзээд манай бүлгийн гишүүд энэ чуулганы ирцийг бүрдүүлэхгүйн тулд хуралд оролцохгүйгээр шийдсэн.Урьд өмнөх шигээ манай  бүлгийг хурлын ирц бүрдүүлж өгсөнгүй, улсын хөгжилд саад боллоо гээд л улиг болсон үгээ хэлэх байх” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дээрх асуудлыг хуульчлан төсөл болгон өргөн мэдүүлэхээр болоод байна. Энэ чиглэлийг ч УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт өгчээ. Өөрөөр хэлбэл  Засгийн газрын өргөн мэдүүлсэн дээрх конвенци хэвээрээ байх юм байна. Нэмж оруулж ирэх төсөл нь 2011 оны есдүгээр сард гарсан Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийг албажуулах зорилгоор дагаж мөрдөх хуулийг боловсруулж гаргах чиглэлд аж. Ингэснээр хуулийн төслийг конвенцитой хамтад нь хэлэлцэн хуультай болгох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jodie
Thought it wolndu't to give it a shot. I was right.
2016/04/19 103.17.108.42
Kailey
Such a deep anewsr! GD&RVVF
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment