8o
Улаанбаатар хот
mobile menu

ИЗНН бусад намтай эвсэл байгуулах асуудлаар Ажлын хэсэг гаргажээ

2016-03-29 15:02:00

Иргэний зориг-Ногоон намын  Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, 2016 оны сонгуульд намуудтай эвсэл байгуулах асуудлыг судлах, хэлэлцээр хийх Ажлын хэсгийг байгуулжээ. УИХ-ын сонгуульд эвсэлд байгуулж оролцох саналыг тус намд ХҮН, МҮАН, Эх Орон намуудаас тавьсны дагуу уг Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь намын дарга Ц.Ганхуяг ажиллах болсон аж.

Аль намтай эвсэл байгуулах эцсийн шийдийг тус намын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар гаргах юм. Тиймээс Үндэсний Хорооны хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 16-нд хуралдуулах шийдвэрийг Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment